Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Ирэх долдугаар сараас ОХУ-ын Ангарскийн нефьтийн үйлдвэрт засвар хийж байгаатай холбоотойгоор шатахууны нийлүүлэлт тасалдах эрсдэлтэй байгааг манай талд мэдэгдээд байна.
Тэгвэл Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко болон Төрийн Думын дарга В.В.Володин нартай албан ёсны хэлэлцээ хийж, хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, худалдаа, эдийн засаг, боловсрол, соёл, хүмүүнлэгийн харилцааг өргөжүүлэх талаар санал солилцож буй юм. Энэ хүрээнд УИХ-ын дарга Г.Занданшатар шатахууны асуудлыг нааштай зохицуулахаар уулзжээ.
Манай улс шатахууны хэрэгцээнийхээ 95 хувийг ОХУ-аас импортлон авч байгаа юм.