Нийт 7.3 тэрбум төгрөгийг мөрдөн байцаалтын явцад тайлагнах, эх үүсвэрийг нотлох агуулгаар боогдсон С.Батдөлд хамаарах хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болно. Түүнийг дараах зүйл анигудаар яллагдагчаар татжээ.
Эрүүгийн хуулийн 22.10 буюу үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн,
1.Нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь үндэслэлгүй болох нь тогтоогдсон бол үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
22.4 буюу хахууль авсан,
2.Энэ гэмт хэргийг хясан боогдуулах аргаар үйлдсэн, эсхүл их хэмжээний хахууль авсан бол нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
18.6 буюу мөнгө угаасан,
2.2 энэ гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.