АН-аас Улс төрийн намын хуулийн төсөлтэй холбоотой санал нийлэхгүй заалтууд байгаа талаар бүлгийн дарга О.Цогтгэрэл хэллээ.
Тэрбээр, "Төрийн өндөр албан тушаал, намын албан тушаалыг зэрэг хашихыг хэрхэн ялгаж зохицуулах вэ. Өнөөдөр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга ЗГХЭГ-ын даргын албан тушаалыг зэрэг хашиж байна. Улс төрийн намын тухай хуульд үүнийг зөвшөөрөх үү гэдэг асуудал байна. Энэ мэт олон асуудалд АН байр сууриа илэрхийлнэ. Улс төрийн намын санхүүжилт, дэнчинтэй холбоотой заалтуудыг Улс төрийн намын тухай хуулийн төсөлд тусгаж өгсөн. Санхүүгийн ил тод байх гэсэн зарчмыг Ардчилсан намын зүгээс дэмжиж байна. Улс төрийн намын тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Ардчилсан намаас дэд ажлын хэсэг ажиллаж байна" гэлээ.
Өнгөрөгч амралтын өдрүүдэд АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүдийн санаачилсан "Нэг Монгол" хөдөлгөөн өрнө эхэлсэн юм. УИХ-ын гишүүн Н.Ганибал энэ тухайд, хөдөлгөөний гол зорилго нь АН-ын эв нэгдлийг бэхжүүлэх, намын үйл ажиллагааг шинэ шатанд гаргах, Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хууль хэлэлцэж буй энэ чухал цаг хугацаанд гишүүдийн чадавхыг нэмэгдүүлэхэд оршино. Ямар нэгэн хүнээс хамаарал байхгүй" гэлээ.