Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Хүүхдийн 100,000 төгрөгөөс хасагдсан 9%-д долдугаар сарын 1-нээс олгож эхлэхээр шийдвэрлэсэн. Ингэснээр Монгол Улсын 1.2 сая орчим бүх хүүхдэд сар бүр хүүхдийн мөнгө авдаг болно.
Долдугаар сарын 1-нээс хүүхдийн мөнгө авах хүсэлтийг хэрхэн гаргах тухай журмыг энэ долоо хоногт Засгийн газар баталсны дараа иргэдэд мэдээлнэ.
Ингэхдээ Сангийн сайдын Б.Жавхлангийн мэдээлснээр сүүлийн зургаан сарын хүүхдийн мөнгийг нөхөн олгох аж. Тодруулбал 2023 оны нэгдүгээр сараас хойших хүүхдийн мөнгө буюу нэг хүүхдэд 600,000 төгрөгийг нөхөж өгөх нь.
Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрд олгох, сүүлийн зургаан сарын мөнгийг нөхөж олгоход 167 тэрбум төгрөг зарцуулахаар баталжээ.