ОХУ-ын арми Украины ерөнхийлөгч В.Зеленскийн төрсөн хот болох Кривой Рог-т агаарын цохилт өгч, хэд хэдэн барилга байгууламжийг сүйдэхэд хүргэжээ. Үүнээс болж зургаан хүн нас барж, олон арван хүн шархадсан байна. Харьков хот руу мөн нисгэгчгүй онгоцоор халдсан гэх мэдээлэл байгаа ба Оросын талаас эдгээр халдлагуудын талаарх мэдэгдэл хийгээгүй байгаа юм. Дээрх халдлагууд нь Украины арми сөрөг довтолгоогоо хийж эхлүүлэн, хэдийн долоон тосгоныг эргүүлэн авсан гэж мэдэгдсэний дараа болж байгаа гэдгийг хэвлэлүүд тодотгож байна.
ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас Украины армид өгсөн барууны цэргийн машинуудыг олзолж буйг харуулсан бичлэгийг цацсан нь анхаарал татаж буй юм. Түүнчлэн, өнгөрсөн долоо хоногт Каховка далан дэлбэрэлтэд өртсөн нь Украины чухал тариалангийн талбай үерт автахад нөлөөлж, энэ нь дэлхийн хүнсний аюулгүй байдалд нөлөөлнө гэж НҮБ-аас анхаарууллаа.