УИХ дахь МАН-ын бүлэг мэдээлэл өглөө. 2024 оны сонгуульд нэр дэвших эмэгтэйчүүдийн квотыг 30 хувиас дээшлүүлэхгүй байх нь зүйтэй гэсэн шийдвэрийг бүлгээс гаргажээ.
Энэ талаар тус намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Одоо мөрдөж байгаа Сонгуулийн тухай хуулиар эмэгтэйчүүдийн квотыг 20 хувь байна гэж заасан. Харин өргөн барьсан хуулийн төсөлд 30 хувь байхаар заасан. Эмэгтэй гишүүд энэ тоог 40 болгох санал гаргаж, улмаар байнгын хороон дээр дэмжлэг аваагүй. Гэхдээ УИХ-ын нэгдсэн чуулган дээр анхны хэлэлцүүлгээр дэмжигдсэн. Энэ асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаад “30 хувь” байх нь зүйтэй гэж шийдвэрлэлээ. Ер нь, эмэгтэйчүүдийн квотыг үе шаттайгаар нэмэгдүүлж явах нь зүйтэй юм гэж үзэж байна. Харин нам, эвслийн нэрсийн жагсаалтын 48 хүн дотроо багтах нэр дэвшигчийг 1:1 харьцааг хэвээр хадгалъя гэж намын бүлэг тогтсон” гэлээ.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.