Улсын дээд шүүхийн намын жагсаалтын гуравт бичигдэж байгаа Монголын ногоон нам Н.Номтойбаяртай хэлэлцээр хийж байгаа гэх мэдээлэл гараад байна. Олон нийтийн дунд, 2024 оны сонгуулиар Н.Номтойбаярт МАН-аас нэр дэвших мандат олгох эсэх нь эргэлзээтэй байгаа учраас өөр нэг сонголт болгож Монголын ногоон намыг сонгож байгаа гэсэн таамаг байна.
Бид энэ асуудалтай холбогдуулан НАМЗХ-ны ерөнхийлөгч асан Н.Номтойбаяраас дараах зүйлийг тодрууллаа.
-Таныг Монголын ногоон намыг худалдаж авсан. Улс төрд эргэн ирнэ гэсэн мэдээлэл байна. Тайлбар хэлээч?
-Дээд шүүх дээр бүртгэл нь байгаа. Тэндээс мэдээллийг нь харж болно. Би Оксфордын их сургуульд сурч байгаа. Одоохондоо юун улс төр.
-Худалдаж аваагүй гэсэн үг үү?
-Нам худалдаж авч болдог юм уу?
НАМЗХ-ны ерөнхийлөгч асан Н.Номтойбаяр улс төрд эргэн ирэх асуудалд өөрөө үгүйсгэсэн тайлбар хэлж байгаа ч улс төрийн хүрээнд Монголын ногоон намыг авахаар яриа хэлээний түвшинд яваа гэсэн мэдээлэл байна.