Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
2024 оны сонгуулийн статистик тоог урьдчилсан байдлаар гаргаад үзэхээр сонгогчдын тоо өсөхөөр байна. Мөн хэсгийн хороодын тоо өсөхөөр байгаа. 2021 оны ерөнхийлөгчийн сонгуулиар 2087 хэсгийн хороотой байсан бол одоо 2200 хэсгийн хороо үүсгэнэ . Тэгэхээр төхөөрөмжийн тоо дагаад нэмэгдэнэ гэсэн үг. Зарим хэсгүүд дээр сонгогчдын тоо нэмэгдэх юм бол төхөөрөмжийг давхраар нь буюу хоёроор нь тавих шаардлагатай болно. Ингээд төхөөрөмжийн маань хуучин байсан тоо арай гүйцэхгүй болж байгаа. Тиймээс төсвийн тодотголд хүсэлт тавьж 500 гаруй төхөөрөмж шинээр нэмж худалдаж авах зорилготой байна. Үүнд 15 тэрбум төгрөгийг урьдчилсан байдлаар тавьж байна.