Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Боловсролын зээлийн сангаар шүгэл үлээсэн БЗС-гийн Гадаад зээл, тэтгэлгийн хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан, доктор О.Сийлэгмаа өнгөрсөн тавдугаар сарын 30-ны өдөр мэдээлэл хийж, төрийн хамгаалалт хүсэж буй талаараа хэлсэн.
Тэгвэл Авлигатай тэмцэх газраас О.Сийлэгмааг төрийн хамгаалалт авах шаардлагатай эсэхэд эрсдлийн үнэлгээ хийж, улмаар түүнийг төрийн хамгаалалтад авсан талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, эрх мэдэлтэй, өндөр албан тушаалтнуудтай холбоотой мэдээллээр шүгэл үлээсэн О.Сийлэгмааг энэ сарын 2-ны өдрөөс гэр хохирогчийн хамгаалалтад авсан байна.