Рубен Өстлунд “Гунигийн гурвалжин” киногоороо “Алтан далдуу мод”-ыг хүртсэнээс хойш нэг жилийн дараа алдартай нэгэн хүний гэм буруутай, гэм буруугүйн эргэн тойронд үргэлжлэх Жастин Триетийн “Уналтын анатоми” /Anatomy of a fall/ гэх бүтээл уг наадмын дээд шагналыг хүртлээ.
Дэлгэрүүлбэл, тус бүтээлд нөхрөө хөнөөсөн хэрэгт буруутгагдаж буй алдарт зохиолч эмэгтэйн талаар өгүүлэх ба тэдний гэрлэлтийн талаарх судалгаа, шүүх танхимд яригдах хосуудын хувийн амьдрал зэргийг зэргийг харуулах аж. Найруулагч Жастин Триетийн хувьд Каннын дээд шагналыг хүртсэн гурав дахь эмэгтэй болж байна.
Шагналыг Жэйн Фонда гардуулан өгсөн бөгөөд тэрбээр Каннын наадам дээш ахин, дэвжиж буйг онцлон тэмдэглэж, энэ жил долоон эмэгтэй уран бүтээлч бүтээлээ сойж байгаа нь эмэгтэй оролцогчдын дээд амжилтыг тогтоосон гэв. Харин шагналыг хүлээн авахдаа найруулагч Триет Францын тэтгэврийн шинэчлэлийг эсэргүүцсэн жагсаал цуглааныг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Учир нь Каннын кино наадамтай зэрэгцэн болж байсан уг жагсаал нь дэлхийн шилдэг кино наадамд дарагдаж, олон нийт дургүйцлээ илэрхийлж байсан билээ.
Эх сурвалж: VARIETY