Анxаар: Цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ
Нийслэлийн Баянгол дүүргийн 10 дугаар хорооны “Зүүн наран”-гийн 10 дугаар гудамжинд бага насны хүүхэд нүхэн жорлонд унасан тухай дуудлагыг 05.28-ны өдрийн 11:18 цагт Онцгой байдлын ерөнхий газар хүлээн авсан байна.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход Б /8 настай, эмэгтэй/ нь нэг метрийн гүнтэй нүхэн жорлонд унаж нас барсан тул цогцсыг тус дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн гаргасан байжээ.
Иргэд та бүхэн нүхэн жорлонгийн хаалгыг цоожлон, бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.