Туркийн урт хугацааны удирдагч Режеп Тайип Эрдоган өнөөдөр болох ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дахь шатны санал хураалтад сөрөг хүчний нэр дэвшигч Кемал Киличдароглутай өрсөлдөнө. Эхний шатны санал хураалтад тэд маш бага онооны зөрүүтэй гарсан ба хэн нь ч 50 хувийн санал авч чадаагүй юм. Р.Т.Эрдоган 20 жил засгийн эрх барьсан ч энэ удаагийн сонгууль түүний хувьд хамгийн хүнд нь болж буйг шинжээчид дүгнэж байгаа.
Тодруулбал, энэ оны хоёрдугаар сарын 6-нд болсон газар хөдлөлтийн улмаас Туркийн өмнөд хэсэг болон Сирийн хойд хэсэгт 50 мянга гаруй хүн амь үрэгдэж, 5.9 сая гаруй хүн гэр оронгүй болсон. Энэ гамшгаас хойш дөрвөн сарын дараа ерөнхийлөгчийн санал хураалт явагдаж байгаа нь Р.Т.Эрдоганы үнэлгээд муугаар нөлөөлж болзошгүй байна. Учир нь Турк улсад эдийн засгийн ноцтой хямрал тохиолдсон бөгөөд шинжээчдийн үзэж буйгаар Р.Т.Эрдоганы засаглалын үед Туркийн ардчилал суларч байна гэсэн юм.
Эх сурвалж: CNN