БНСУ-ын оддын амьдралд шуугиан тарьсан хүмүүс бол яах аргагүй жүжигчин Сон Жун Ки болон Сон Хе Кё нар юм. Тэд хамтдаа “Нарны үр сад” кинонд тоглож, дараа нь гэрлэлтээ батлуулсан ч хосуудын хамтын амьдрал удаан үргэлжлээгүй.
Харин үүний дараа жүжигчин Сон Жун Ки Их Британийн жүжигчин Кэйти Саундерстай гэрлэж буйгаа зарласан ба хосууд анхны хүүхдээ өлгийдөн авахаар бэлтгэж байгаа билээ. Хэсэг хугацаанд олны нүднээс далд, чимээгүй байсны эцэст жүжигчин эр Каннын кино наадамд оролцож, БНСУ-ын хэвлэлүүдэд шинэ эхнэртэйгээ эхлүүлсэн амьдралынхаа талаар илэн далангүй хуваалцжээ. Тэрбээр юун түрүүнд соёлын ялгаа өөрт нь багагүй мэдрэгдэж байгааг онцолсон байна.
Тухайлбал, Солонгос эмэгтэй бие давхар байвал түүнийг аль болох бага хөдлөхийг зөвлөдөг бол баруунд эсрэгээрээ буюу харин ч их хөдөлгөөн хийх шаардлагатай болсон нь өөрийг нь гайхшруулсан талаар хуваалцжээ. Тиймээс хосууд хамтдаа аль болох алхаж, мөн ууланд гарч байгаа гэнэ. Түүнчлэн түүний эхнэр өмнө нь жүжигчин байсан тул Каннын кино наадамд оролцохоос нь өмнө олон тустай зөвлөгөө өгснийг хэлсэн байна. Жүжигчин эр эхнэртэйгээ мөн удахгүй улаан хивсээр алхах тул тэдний зургийг авч болно гэдгийг сэтгүүлчдэд хэлжээ.