Германы Тагнуулын агентлагийн дарга Бруно Кал Даваа гарагт хэлсэн үгэндээ ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путины засаглал сулрахгүй гэж үзэж буйгаа дурьджээ.
Тухайлбал, Холбооны Аюулгүй байдлын бодлогын академи дээр Б.Кал "В.Путины системд ямар ч хагарал харагдахгүй байна” гэсэн юм. Дайныг удирдаж буйг олон нийт шүүмжилж байгаа нь Оросын нийгэм дэх ердийн маргаан бөгөөд В.Путины дэглэмд аюул учруулахгүй гэж тэрбээр үзжээ. ОХУ алсдаа энэ дайныг үргэлжлүүлэх чадамжтай ба шинээр элсүүлсэн цэргүүд нь үүнийг нотолж байгаа гэдгийг Германы тагнуулын агентлагийн дарга ийн итгэлтэйгээр дүгнэж байна.
Мөн Оросын армид хангалттай техник, зэвсгийн нөөц байгаа аж. Нөгөө талд, Оросын зэвсэгт хүчний үйл ажиллагаанд тодорхой доголдлууд бий бөгөөд энэ нь сул тал болж болно. Тиймээс барууны холбоотнууд Украиныг маш зохион байгуулалттайгаар дэмжихгүй бол В.Путины урт хугацааны стратеги давамгайлж магадгүй гэдгийн Б.Кал санууллаа. Үүгээр зогсохгүй, ОХУ 2022 оны 2-р сарын 24-нд Украинтай дайн хийнэ гэдгийг Германы тагнуулын агентлаг хоёр долоо хоногийн өмнөөс мэдэж байсан гэдгээ хэлсэн байна.