ОХУ Запорожье атомын цахилгаан станцын ойролцоох 18 тосгоны иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлж эхэлсэн нь дэлхий нийтийн анхаарлыг татаж байна. Украины арми дайралт хийж болзошгүй байгаа энэ үед ОХУ урьтаж дайрч магадгүй гэх таамаглалыг шинжээчид хэдийн дэвшүүлээд эхэлжээ. Тодруулбал, НҮБ-ын цөмийн хяналтын байгууллага “том хүрээг хамарсан цөмийн аюул нүүрлэж болзошгүй” гэж анхааруулсан юм.
Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн тэргүүн Рафаель Гросси “Байлдагч талуудын хооронд Запорожье АЦС-ын ойролцоо томоохон байлдаан өрнөж болзошгүй байна. Хэдий тус станцын реакторууд одоогоор ажиллахгүй байгаа ч цөмийн аюул ноцтой хэвээр байгаа” гэж сануулжээ. Орос, Украины мөргөлдөөн Запорожье АЦС-ын дэргэд өрнөж эхэлснээс хойш олон улсын атомын эрчим хүчний агентлаг цөмийн “маш том аюул” нүүрлэж магадгүйг сануулсаар ирсэн билээ.
Эх сурвалж: BBC