Volume plus “Хэд юм бэ” нэвтрүүлэгт өмсөж байгаа хувцсаа дээрэм хийж олсон гэх яриагаараа олон нийтийн сүлжээнд хандалт авч, цагдаагийн байгууллагад дуудагдаж байснаар нь хүмүүсийн сайн мэдэх Б.Хишигжаргалын баримтат киноны ажлын талаар ярилцлаа.
Тэрбээр СУИС-ийг 2016 онд Найдангийн Ганхуяг багшаар удирдуулан төгссөн. Сургуулиа төгсөөд хэд, хэдэн монгол киноны арын алба, туслах жүжигчнээр ажиллаж байгаад өөрийн сонирхолдоо хөтлөгдөн баримтат кино хийж эхэлжээ.
Анх Австрали, Франц багтай хамтарч хийж байгаад удалгүй монголын адал явдалт аялалын чиглэлээр баг бүрдүүлэн баримтат коногоо хийж эхэлсэн байна.
Түүний хувьд одоогоор гурван баримтат киног бүтээсэн. Хийсэн уран бүтээлээ кино театр хөлслөн гэр бүл, ойр дотнынхондоо үзүүлчихээд олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацдаг.
Гэхдээ сүүлийн хоёр киногоо IPTV-д өгчээ. Түүний хэлснээр баримтат киног мөнгө төлж үзэх хүн тун ховор гэсэн юм.
Одоо ажиллаж буй баримтат киноных нь талаах асуухад “Ууланд дурлагсад” бүлгэмээс “Алтан ирвэс” цол тэмдгийн төлөөх уралдаан зарласан. Миний хоёр гурван найз далайн төвшнөөс дээш 4000м өндөр 10 ууланд хэр зэрэг хурдан авирч чадах аа үзье. Мөн үүнийгээ дүрс бичлэгт баримтжуулан үлдээе гэсэн санал тависнаар бид хамтдаа аяласан.
Бид нийт 18 хоногт монголын дээвэр ‘’Хүйтний оргил”, “Сутай таван богд”, “Цамбагарав” гэх мэт 10 ууланд авиралт хийгээд дугуйгаар доош бууж байсан. Цаг агаарын давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалаад удах тохиолдол байсан.
Ууланд авирах үед нарнаас өөр гэрэл тэдэнд байхгүй учраас камераа хэрхэн цэнэглэхээс эхлээд хүндрэл гарчээ. 3000-4000 метрийн өндөрт цасаар шуурч байх үед 30 секундийн дүрс авна гэдэг асар хөдөлмөр, тэвчээр гэж тэр хэлж байсан юм.
Б.Хишигжаргал таван сарын өмнө “Mongolian biking experts” компаниа байгуулсан. Хамтарч ажилладаг хүмүүсийнх нь хувьд бүгд өмнө нь аялалын байгууллагад удаан ажиллаж байсан хүмүүс учраас мэддэг чаддаг зүйлээ нэгтгээд хамтрахаар шийджээ.
Тэрбээр “Одоо зуны улирал эхэлж байна. Бид видео контент дээрээ сайн анхаарч байх хэрэгтэй юм. Одоо монгол орныг сурталчилсан гоё контент байхгүй байна. Манай найз Эрдэнэбулган зурагчныг хүмүүс сайн мэдэх байх. Нэг видео нь бараг 15 сая үзэлт авч байгаа. Энэ бол зүгээр Монгол орныг үнэгүй сурталчлаад өгч байна. Тиймээс зурагчин видео контент хийдэг залуустай Засгийн газар, Аялал жуулчлалын Яам дүрсээ худалдаж авна уу, тэр залуучуудыгаа дэмжинэ үү харилцаа холбоотой байх юм бол жуулчдыг татаж болно.”