АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама, Холливудийн домогт найруулагч Стивен Спилберг, хөгжимчин, дуучин Брюс Спрингстин нар Барселонагийн нэгэн рестораны гэнэтийн зочид байлаа. Тус рестораны ажилчид тэднийг орж ирэхэд цочирдсон гэдгээ BBC агентлагт хуваалцжээ.
Хосе Андрес гэх Испанийн алдарт тогооч хүндэт зочдод Амар ресторанийг санал болгосныг тус рестораны ахлах тогооч сүүлд мэдсэнээ радиод өгсөн ярилцлагынхаа үеэр хэлсэн байна. Хосе Андрес түүнд чухал захиалга орж ирлээ гэснээс өөр зүйл хэлээгүй байсан аж.
Эдгээр эрхмүүд тохиолдлоор явж таарсан буюу Брюс Спрингстиний тоглолтыг үзэхээр Испанид цугласан нь энэ байжээ. Рестораны ажилчид тэдэнтэй хамт авхуулсан зургаа инстаграм хаягтаа оруулж, “Энэ ажил бидэнд ийм л аз жаргалыг өгдөг” гэсэн тайлбар бичсэн байна.
SOURCE: BBC