Хөгжлийн банкны гэх хэргийн шүүх хурал “Улаанбаатар” чуулгад 11 дэх өдрөө үргэлжилж байна. 80 шүүгдэгч, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн өнөөдрийн хуралдаанаар “Бэрэн групп”-тэй холбоотой хэргийг хэлэлцэж байгаа юм.
Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг “Нэг компанийн албан бичгээр Засгийн газрын шийдвэр хийгддэггүй. Тийм бичиг Н.Батбаяр сайд дээр ирсэн байдаг. Харин Засгийн газарт ирээгүй. Тэр бичгийг бидэнд танилцуулаагүй. Нотлох баримтаар л ярья” гэв.
Үүний дараа Эдийн засаг, хөгжлийн сайд асан, шүүгдэгч Н.Батбаяр “Прокурорын асуултыг би ойлгохгүй байна.
"Говийн зам", "Энержи ресурс" компани Хөгжлийн банкнаас зээл аваагүй. Тийм учраас нэр томъёогоо зөв болгохыг хүсэж байна. "Эрдэнэс Монгол" компанийн авсан зээлийн асуудлыг шийдсэн гэдэг утгаар асуу. Тэгвэл зөв болно.
Монгол Улсын прокурор бол хуулийн байгууллага. Гэтэл хуулиа өөрсдөө биелүүлдэггүй” гэлээ.