Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Монгол Улсын гавьяат тамирчин Эрдэнэбатын Цэндбаатар мэргэжлийн боксын зургаа дахь тулаанаа өнөөдөр хийлээ. сонирхогчдын боксын ДАШТ-ий хүрэл медальт, Азийн наадмын аварга, Азийн хошой аварга түүний өрсөлдөгч нь Мексикийн тамирчин Валенсиа Меркадо байв. “Чингис хаан” хочит Э.Цэндбаатар энэ тулаанд оролцохын тулд 11 кг хассан.
Мөн Райан Гарсиятай холбоотой дуулиан намжаагүй байхад өрсөлдсөн гээд сэтгэл зүйн хувьд түүнд амар байгаагүй. Тэрбээр найман үе үргэлжилсэн тулаанд шүүгчийн саналаар яллаа. Ингэснээр мэргэжлийн дэвжээнд зургаа дараалан ялж байгаа нь энэ. Үүний сацуу WBC холбооны аварга болж, аваргын анхны бүсээ зүүлээ.