"Ид шидийн орон" төслийн залуус Непалын газар хөдлөлтөд өртсөн хуучин сургуулийг засварлаж, сурагчдын хичээлийн хэрэгслийг нь бэлдэж өгчээ. Сургуульд 150 гаруй хүүхэд сурдаг. Тэд долоон жилийн турш чингэлэгт хичээллэсэн байна.
Мөн "Ид шидийн орон" төслийн залуус салбар хөгжлийн төвөө тэнд байгуулж, хөтөлбөр хэрэгжүүлэх санамж бичигт гарын үсэг зуржээ.
Энэ талаар Ч.Ганжавхлан, "Монгол хүн гэхээрээ л гуйдаг, зээлдэг, авдаг гэсэн зүйл өөрчлөгдөх ёстой. Түүний тулд багахан нэгэн алхам хийлээ. Цааш нь бодит үр дүн гаргаад өргөжүүлээд явахыг хичээх болно. Өрөөг нь найман монгол ханцуй шамалж ороод ийм болгов. Монгол ядуу нь үнэн. Гэхдээ сэтгэлгээ хандлагаараа ядуурч болохгүй, дандаа авдаг, авах ёстой гэдэг сэтгэхүйнээсээ салах ёстой" гэжээ.