Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Хөгжлийн банкны шүүх хурал найм дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр "Мах Импекс", "Монгол эм импекс" компанид олгосон зээлийн асуудлыг хэлэлцсэн юм.
Энэ үеэр Хөгжлийн Банкны дэд захирал асан Б.Чойжилжалбуу:
- Намайг ажиллаж байх хугацаанд 500 сая долларыг Засгийн газрын баталгаагүйгээр Хөгжлийн банканд татан төвлөрүүлсэн. Ажлын бус цагаар үйлдэгддэг арга хэмжээнд миний бие арай дүү учраас бэлэг дурсгалын зүйлд явах, нийтийн арга хэмжээнд сөн түших зэргээр л ажиллаж байсан.
- Хөгжлийн банканд оруулсан миний хувь нэмэр их байгаа гэж бодож байна.
- Нөөцийн удирдлагын чиг хүрээнд 300 тэрбум буюу өнөөдрийн ханшаар 80-90 сая долларын ханшийн алдагдал үүссэн юм. Үүнийг тэгшитгэх үйл ажиллагаа явуулж, алдагдлаас хамгаалж байлаа.
- Ажлын бус цагаар үйлдэгддэг арга хэмжээнд миний бие арай дүү учраас бэлэг дурсгалын зүйлд явах, нийтийн арга хэмжээнд сөн түших зэрэг байдаг л зүйл болж байсан. 2017 оны наймдугаар сарын 10-ны өдөр Хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Б.Даажамбын 40 насны төрсөн өдөр болсон. Тэр өдөр би цалингаа авдаг Төрийн банкны картаар нэг бал авч өгсөн. Энийг энэ төсөлтэй уядаг, холбодог, бас таамагладаг.
- Би банк санхүүгийн чиглэлээр 20 жил ажиллаж байна. Барилгын чиглэлийн бизнес эрхлээд 14-15 жил ажлынхаа хажуугаар явуулж байна. Энэ хоёр этгээд харилцан хоорондоо наймаа хийсэн явдал нь зах зээлийн байдаг л харилцаа. Хууль зөрчсөн гэж би бодохгүй байна. Зарж байгаа тал нь ч, авч байгаа нь ч аль аль нь өөрсдөдөө ашигтай байсан.
- Тэд өөр өөрсдийн салбартаа танигдсан аж ахуй нэгжүүд. Зах зээл дээр хоёр компани одоо ч оршин тогтнож байна, цаашдаа оршин тогтноно. Бид зөв зүйтэй зээл олгосон. Тухайн үедээ зээлийн шалгуур хангасан гэж үзэж байгаа учир зээл олгосон гэж би ойлгож байна.