БНСУ-ын засгийн газраас Каннын цуврал бүтээлийн наадамд дэлхийн уран бүтээлчдэд өөрсдийн бүтээлээ сурталчлах зорилгоор тусгай үзүүлбэр зохион байгуулах гэж байна.
БНСУ-ын Шинжлэх ухаан, Мэдээлэл, харилцаа холбоо, технологийн яам болон Солонгосын Харилцаа холбооны агентлагийн мэдээлснээр энэ жилийн наадам оролцож буй БНСУ-ын гурван киног тусгай үзүүлбэр болгон толилуулахыг засгийн газраас нь дэмжих аж.
Харин продюсер болон хөрөнгө оруулагчдад зориулан тусгай кино үдэш зохион байгуулж, зарим контент болон олон ангит кинонуудаа танилцуулах юм байна.
Каннын цуврал бүтээлийн наадам нь жил бүр Францын Канн хотноо зохион байгуулагддаг бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс телевизийн олон ангит кинонуудыг үзүүлэх, сурталчлах зорилготоор уран бүтээлчид цугладаг юм.
Энэ жил БНСУ-ын гэмт хэргийн сэдэвт триллер "Bargain" кино тэмцээний дээд шагналын төлөө өрсөлдөж байна. Энэ мэтчилэн БНСУ-ын засгийн газар энтертайнмент салбар, тур дундаа бүрэн хэмжээний кино, телевизийн цуврал бүтээл, хамтлаг дуучдаа дэмжих тал дээр анхаарч эхэлснийг хэвлэлүүд онцолж байгаа юм.
SOURCE: KOREA HERALD