Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Засгийн газар ээжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
Үүнд:
- Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачлан боловсруулсан Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл,
- Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр авах арга хэмжээний хэрэгжилт,
- “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар авах арга хэмжээний тухай,
- “Тавантолгой дулааны цахилгаан станц” төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх зарим арга хэмжээний тухай зэрэг 29 асуудал хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ.
Мөн өнөөдрийн хуралдаанаар "Эрдэнэс тавантолгой" ХК-д Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдон ажиллаад зургаан сар болох гэж байгаа Ж.Ганбатыг үргэлжлүүлэн ажиллуулах эсэхийг хэлэлцэнэ. Тодруулбал, Засгийн газраас энэ тухай хүсэлтээ УИХ-д хүсэлт гаргах бөгөөд УИХ хэлэлцэж, эцсийн шийдвэрийг гаргана.