Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2023 оны гуравдугаар сарын 27-31-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 370 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 109 мэдүүлгийг хянан шийдвэрлэжээ. Одоогоор ажиллагаанд 261 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.
Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 64 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 23 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.
Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 88 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгажээ.
Эх сурвалж: АТГ