Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ, Т.Аюурсайхан нарын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг УИХ дахь Халдашгүй байдлын дэд хороогоор өнөөдөр хэлэлцэж байна.
Энэ талаар Ц.Мөнх-Оргилоос тодрууллаа. Тэрбээр “Гурван гишүүнээс одоо тайлбар авах гэж байна. Би хэргийн материалтай нь танилцаагүй байна. Бид зах зухаас нь танилцаад эхэлж байна. Одоо хороогоор Т.Аюурсайхан гишүүн орж байна. Санал хураалтыг хуулийн дагуу нууцаар явуулна” гэлээ.