Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд өчигдөр гурван улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа. Тодруулбал,
- Бүгд Найрамдах Уганда Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мозес Каваалуко Кизиге
- Бүгд Найрамдах Литва Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Рикардас Слепавикиус
- Бүгд Найрамдах Ангол Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аугушту да Силва Кунья нар ажиллахаар томилогджээ.
Үүрэгт ажилдаа орж байгаад нь Монгол Улсын Ерөнхийлөгч баяр хүргэж, ажлын амжилт хүсэв.
Харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд Элчин сайдууд хүчин чармайлт гаргана гэдэгт итгэж буйгаа илэрхийлж, олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд харилцааг бэхжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэлээ.
Мөн өчигдөр таван улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн бариад байгаа билээ.