Дайн эхлүүлсэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимар Путинийг эсэргүүцэн, дуу хоолойгоо хүргэсээр ирсэн улс төрчдийн нэг нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж. Тэрбээр хүмүүнлэгийн виз хүссэн тувачуудад туслах, алгаа тосон угтахыг уриалж байв.
Мөн CNN телевиз түүнээс ярилцлага авахад “Ноён Ерөнхийлөгчөө энэ дайнаа зогсоо. Танд л энэ дайныг яг одоо зогсоох хүч чадал байгаа. Одоо энхийг бүтээх цаг боллоо. Орос орныг хараад миний сэтгэл зүрх эмтрэх юм.
Та энэ дайныг эхлүүлснээс хойш Орос орон айдас хүйдэс, нулимсанд бүрэн автлаа. Таны дайчилгаа далай их гай зовлон дуудаж байна. Та энэ утга учиргүй аллага, сүйтгэлээ зогсоо” гэж байв.
Тэгвэл Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Украинд очжээ. Тэрбээр “Киев, Буча, Ирпин…” гэж бичин, Укрианд байгаа зурагнуудын хамт цахим хуудсандаа нийтэлжээ.