УИХ-ын чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Туваан Эрүүл мэндийн сайд С.Чинзоригоос асуулт асуулаа.
Эмийн чанар дээр анхаармаар байна. Чанаргүй эм худалдаалаад байгаа юм биш биз дээ. “SOS MEDICA” гээд эмнэлэг дээр эм хэрэглэж байгаа хүмүүсийн яриаг нь сонсоод үз. Манайд байгаа эмийг 7-14 хоног уугаад өвчин эдгэхгүй байхад гаднын улсад худалдаалдаг эмийн үйлчлэл нь хурдан байна. Тэр эмийг нь гурав хоног уугаад л эдгэж байна. Эмийн бодлогоо тодорхой болгомоор байна” гэлээ.
ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Эрдэмбилэг: “Эмийг нэгдсэн худалдан авалтаар хэрхэн авах вэ гэдгийг Эрүүл мэндийн яам ажлын хэсэг гарган ажиллаж байна. Эмийн чанарыг хянах боломж манайд байхгүй. Лаборатори ч байхгүй. Боловсон хүчин нь ч дутмаг байна” гэлээ.
УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна.