Нэгэн шинэ судалгаагаар хөлбөмбөгчид бусад хүмүүсээс илүү деменц буюу тэнэгрэх өвчинд өртөх магадлал өндөр байдаг гэсэн үр дүн гарчээ. Тухайлбал, 1924-2019 оны хооронд Шведийн 6,000 гаруй эрэгтэй хөлбөмбөгчдийн эрүүл мэндийн бүртгэлийг 56,000 гаруй энгийг иргэнтэй харьцуулсан судалгааны дэлгэрэнгүйг The Lancet сэтгүүлд нийтэлжээ. Шведийн Каролинскийн хүрээлэнгийн судлаачдын хийсэн уг судалгааны үр дүнд хөлбөмбөгчид бусад иргэнээс 1.5 дахин илүү Альцгеймерийн өвчин болон бусад холбоотой өвчин туссан байсан нь тогтоогдсон байна.
Судалгааг удирдсан Шведийн Каролинскийн институтын ажилтан Питер Уеда “эрэгтэй тоглогчдод тархины доройтлын эмгэг үүсэх ноцтой эрсдэл байгааг харуулж байна” гэжээ. Энэ мэтчилэн спортоос болж үүсэх толгой, тархины гэмтлийг судлах судалгаа сүүлийн үед, ялангуяа регби болон Америк хөлбөмбөгт ихээхэн нэмэгдэж байна. Өнгөрсөн жил Глазговын их сургуулиас явуулсан судалгаагаар гэхэд л регби тоглодог байсан хүмүүс бусад хүмүүсийг бодвол мэдрэлийн эсийн өвчин тусах магадлал 15 дахин их байсныг тогтоожээ.
Эх сурвалж: DW