Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
ОБЕГ-ын харьяа Үндэсний Аврах бригадаас “Хүйтний улиралд усны гүнд шумбалтын дадлага” сургалт бэлтгэлийг Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны “Хилэм ОСТ” ХХК-ийн загас үржүүлгийн хиймэл нуурт зохион байгуулжээ.
Дадлага сургалтад Эрэн хайх, аврах салбарын 34 алба хаагч хамрагдсан байна. Алба хаагчид 9-10 метрийн гүнд өдрийн болон шөнийн 42 удаагийн шумбалт хийж гүйцэтгэлээ гэж ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас мэдээлэв.