Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцууллаа. Энэ үеэр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан төрийн албаны түвшинд хийх шинэчлэлийн бодлогыг танилцуулав.
Тэрбээр “Төрийн албаны хэт данхайсан байдал, төсвийн урсгал зардлыг үрэлгэн зарцуулж буй зэрэг нь олон нийтийн шүүмжлэлийг дагуулдаг.
Монгол Улсын нийт ажиллах хүчний 18 орчим хувийг төрийн албан хаагчид бүрдүүлж байна. Олон улсын жишгээс харахад, ажиллах хүчний 15 хувьд төрийн албан хаагч оногдож байвал зохимжтой гэж үздэг. Гэтэл Монгол Улсын төрийн албан хаагчид энэ жишгээс гурав дахин хэтэрсэн байна.
Өнөөдрийн байдлаар 300,000 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна. Засгийн газраас ирэх жилүүдэд 15 хувийн хязгаарлалт тогтоохын тулд танаж, ажиллах хүчийг барина” гэлээ.