Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг "Нэг тэрбумаараа тэмцье" тайван жагсаалт Сүхбаатарын талбайд болж байна "Хөөрхөн зүрх" ТББ-аас 10 дахь жилдээ "Нэг тэрбумаараа тэмцье" эмэгтэйчүүдийн эрхийн төлөөх алхалт, тайван жагсаалыг зохион байгуулж байна. Залуус "Март 8" бол баяр биш. Эмэгтэйчүүдийн эрхийн асуудлыг нухацтай авч үзэх өдөр юм" хэмээн үзэл бодлоо илэрхийлж байна. Энэ үеэр 2020 онд л гэхэд хүчирхийллийн улмаас 18 хүн нас барж, 953 хүн бэртэж гэмтсэн тухай харамсалтай тоог дурдаж байв.
Аяны хүрээнд тайван замаар, урлагаар дамжуулан жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох агуулгыг уриалж байгаагаараа онцлогтой юм. Фото болон видео сурвалжилгыг хүргэе.