SM энтертайнмент NCT хамтлагийн гишүүдийн хувийн амьдралд халдсан шүтэн бишрэгчдийг шүүмжилж, тэдний эсрэг хуулийн дагуу хатуу арга хэмжээ авахыг анхааруулсан байна.
Тодруулбал, Даваа гарагт SM энтертайнмент хэвлэлийнхэнд мэдэгдэл хийж, уран бүтээлчдийнх нь хувийн амьдралд халдсан түрэмгий үйлдлүүдийг илчилж, ийм зан авирыг "хүлцэхгүй" гэдгийг анхааруулав. Тус энтертайнментийн удирдалгуудын зүгээс "Сүүлийн үед NCT-ийн гишүүдийн хувийн амьдралд хэт халдсан хэргүүд нэмэгдэж байна" гэж хэлжээ.
Тус агентлаг нь "sasaeng фенүүд" буюу солонгос хэлээр хүний хувийн амьдрал болон "фен" гэсэн үгийг нэгтгэсэн нэр томьёогоор уран бүтээлчдийг байнга дагаж мөрдөж, хувийн нууцыг нь зөрчдөг шүтэн бишрэгчдийг нэрлэдэг. "Арваннэгдүгээр сард нэг 'sasaeng' (фен) NCT хамтлагийн гишүүн Haechan-ы гэрт нь халдаж, нэвтэрсэн тохиолдол ч гарсан.
Хаечан гэр бүлийнхээ хамт амьдардаг бөгөөд энэ хэрэг зөвхөн Хэчан төдийгүй түүний гэр бүлийн гишүүдэд маш их сэтгэл санааны хохирол учруулсан" гэж SM агентлагийн мэдэгдэлд дурджээ. Тэд энэ хэрэгт хуулийн дагуу арга хэмжээ авч, тухайн хүнийг прокурорын газарт ялласан гэж мэдэгдсэн байна. Гэвч тус ‘sasaeng’ шүтэн бишрэгчийг Хэчаны хүслийн дагуу шийтгээгүй юм байна. Гэсэн хэдий ч “Бид уран бүтээлчдийн хувийн амьдралд хэт халдсан ийм ноцтой байдлыг илчлэх, үүнтэй төстэй асуудал гарахаас сэрэмжлүүлэх үүднээс энэ асуудлыг задруулахаар шийдсэн" гэж SM мэдэгджээ.
SOURCE: KOREA HERALD