С.Эрдэнийн талын АН-ынхан Улсын дээд шүүхийн нэр бүхий 12 шүүгчийг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт хандаж байгаа талаараа мэдэгдээ. Тэрбээр “Бид улсын дээд шүүхийн шүүгчдийн албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт өргөдөл гаргаж байна. Улсын дээд шүүхийн гаргасан шүүхийн шийдвэр нь Улстөрийн намын тухай хуулийг ноцтойгоор зөрчсөн учраас бид Захиргааны хэргийн шүүхэд мөн нэхэмжлэл гаргалаа.
Дээд шүүхийн шүүгчид гэмт хэргийн шинжтэй үйлдэлд холбогдсон байж болзошгүй гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр маш их явж байна. Тухайлбал, Улсын дээд шүүхийн шүүгчдийн 63 хувь нь онц ноцтой гэмт хэрэгт холбогдож байсан талаарх мэдээлэл гарч байна. Тиймээс бид энэ ассуудлыг тодруулж, “Цаашдаа бид улсын дээд шүүхэд итгэж болох уу” гэдгийг харах үүднээс АТГ-т хандаж байна” гэлээ.
Нэмж мэдээлэхэд, АН-ын маргаантай байгаа талууд нэгэн зэрэг хурлаа хийж, намын даргаар бүртгүүлэх хүмүүсийнхээ нэрийг улсын дээд шүүхэд хүргүүлсэн. С.Эрдэнийн талаас Д.Ганбатын нэрийг бүртгүүлэхээр хүргүүлсэн ч дээд шүүх шаардлага хангахгүй хэмээн үзэж, бүртгэж аваагүй. Харин О.Цогтгэрэлийн талаас Л.Гантөмөрийг АН-ын даргаар бүртгэж авсан юм. Тиймээс С.Эрдэнийн талынхан үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж,эсэргүүцлээ илэрхийлсээр байна.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.