Монголын цөөнгүй уран бүтээлч гадаадын томоохон театрын тайзнаа гялалзаж, авьяас, хоолойн чадлаараа шагшигдаж яваа. Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар Мариинскийн тайзнаа, Ардын жүжигчин Э.Амартүвшин Европын театрт дуулж, Монголын дуурийн урлагийн гайхамшгийг мэдрүүлсээр байгаа.
Тэгвэл ДБЭТ-ын гоцлол дуучин Ө.Цэрэнчунт ОХУ–ын Красноярск хотын Дмитрия Хворостовскогын нэрэмжит Дуурь бүжигийн академик театрын тайзнаа дууллаа. Тэрбээр П. И Чайковскийн Евгений Онегин дуурийн Ленскийн дүрд дуулсан байна.
Ө.Цэрэнчунт Монгол, Оросын тайзнаа Ленскийн дүрд 12 дахь удаагаа тоглосон нь энэ.
Оросны тайзнаа орос хэлээр мэргэжлийн өндөр түвшинд дууллаа гэж мэргэжилтнүүд түүнийг үнэлсэн байна.
2022 оны арваннэгдүгээр сард ОХУ-ын дуурийн удирдаач Анатолий Петрович Чепурной “Евгений Онегин” дуурийг өнгөрсөн онд Монголд тавьсан. Тэрбээр урьсны дагуу Ө.Цэрэнчунт Орост очин, ОХУ-ын Краснярск хотын Дуурь Бүжгийн Академик театрын тайзнаа ийнхүү дууллаа.