Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
11 настай Камбож охин “H5N1” шувууны ханиадаар өвчилж, нас барсныг тус улсын хэвлэлүүд мэдээллээ. Камбож улсад шувууны ханиад сүүлийн есөн жилд бүртгэгдээгүй байсан юм.
Охиныг энэ өвчнөөр өвчилснийг Лхагва гарагт мэдсэн ба өндөр халуурч, ханиалгаж, хоолой нь өвдөж байсан гэнэ. Камбож улсын эрүүл мэндийн яамнаас охины аав нь мөн эерэг гэсэн шинжилгээний хариутай гарсан ба бусад 11 хүнээс шинжилгээ авсныг мэдээлжээ.
Түүнчлэн “H5N1” анх удаа хүнд халдварласан тохиолдол энэ болж байгааг тус улсын албаныхан хэлсэн байна. Мэргэжилтнүүд охины гэрийн ойролцоох үхсэн шувуунуудаас дээж авч, шинжилж байгаа бөгөөд олон нийтийг шувууны төрлийн амьтдаас хол байхыг, хүрэхгүй байхыг уриалаад байна.