БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпин тун удахгүй ОХУ-д айлчилна гэнэ. Энэ уулзалт нь БНХАУ ОХУ-ыг энх тайван тогтоохыг ятгах, мөн цөмийн зэвсгийг ашиглахгүй байх уриалгыг хүргэх зорилготой гэж эх сурвалжууд мэдээлжээ. Айлчлалын бэлтгэл ажил эхний шатандаа орсон бөгөөд цаг хугацаа тодорхой болоогүй байна. Дөрөв юм уу тавдугаар сард дэлхийн хоёрдугаар дайнд ялсан ялалтаа ОХУ тэмдэглэх үеэр очно гэж хэвлэлүүд таамаглаж байгаа юм.
БНХАУ-ын топ дипломат Ван И мөн энх тайван тогтоох асуудлаар хэлэлцэхээр ОХУ-д Мягмар гарагт айлчилсан билээ. Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай улс бусад орнуудтай харьцуулахад ОХУ-ын ятгаж чадах хүчтэй гэж шинжээчид тайлбарлаж байгаа юм. БНХАУ анх энэ дайнд төвийг сахих байр суурьтай байсан ч сүүлийн саруудад ОХУ-ыг дайнаа зогсоохыг хүсэж байгаа билээ.
SOURCE: KOREA TIMES