Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Цагаан сарын барилдаан Бөхийн өргөөнд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат бөх, аймгийн арслан Я.Бумбаяр дөрвийн даваанд даян аварга Ч.Санжаадамбыг давсан.
Аймгийн цолтнуудаас ганцаараа тав давсан тэрбээр энэ даваанд улсын аварга П.Бүрэнтөгсийг давж, шуугиуллаа. “Улаанбаатар хивс” компани түүнийг “Цахиур хагалах бөх”-өөр тодруулж, 1000 ам.доллароор шагнахаар болжээ.