Мюнхений аюулгүй байдлын бага хурал өнгөрсөн баасан гарагаас эхлэн Германд зохион байгуулагдаж дууслаа. Энэ хуралд 96 орны томоохон дипломат, төлөөлөгч нар ирж оролцсон. Ирсэн зочдоос хамгийн анхаарал татсан хүмүүс бол БНХАУ-ын гадаад хэргийн сайд асан Ван И, АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен нар байлаа.
“Хятадын тагнуулын төхөөрөмж” гэх тодотголтой агаарын бөмбөлөг АНУ-ын нутаг дэвсгэр дээгүүр үзэгдсэнээс хойш талуудын өндөр дээд албан тушаалтнууд анх удаа уулзсан нь энэ болсон юм. Уг уулзалтын дараа Э.Блинкен твиттер хуудаснаа “Хятадын тэргүүн дипломаттай дөнгөж сая уулзлаа. Уг бөмбөлгийн асуудалд Хятадыг буруутгаж байгаагаа хэлээд, дахиж ийм зүйл хийхгүй байхыг хүслээ.
Түүнчлэн Хятадыг ОХУ-д тусламж үзүүлэхгүй байх тухай хэлсэн. Эцэст нь, АНУ харилцахад үргэлж нээлттэй, яриа хэлэлцээг ямагт нэгдүгээрт тавихаа илэрхийллээ” гэжээ. Харин Хятадын талаас уг бөмбөлгийг тагнуулын зорилгогүй, иргэний зориулалттай, судалгааны төхөөрөмж байсныг мэдээлсээр байгаа ба Ван И ч үүнийг дахин батлав.
Тэрээр АНУ энэ бөмбөлгийг “хэт сүртэй” хүлээн авч байгааг онцолж, энэ нь тийм ч таатай үйлдэл байгаагүй талаар мөн хэлсэн байна. АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Хятадын агаарын бөмбөлгийг унагасан тухайд харамсахгүй байгаагаа хэлсэн ба Ши Жиньпинтэй энэ асуудлаар ярина гэж найдаж байна гэсэн юм.
SOURCE: DW