Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяраар ахлуулсан Эрэн хайх, аврах баг Турк улс руу хөлгийн жолоо заллаа.
Газар хөдлөлтийн голомтод нурангинаас иргэдийг эрэн хайх аврах, эмнэлгийн яаралтай тусламж, дэмжлэг үзүүлэх баг онцгой байдлын байгууллагын 25, эрүүл мэндийн тусламж үзүүлэх 10, нийт 35 хүний бүрэлдэхүүнтэй юм. Тус баг голомтод 14 хоног үүрэг гүйцэтгэнэ.
Монгол Улсын аврагчдын багт үнэрч хоёр нохой багтаж байна.
ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадын 4 настай "Марта", 3 настай "Балу" нэртэй ноход эрэн хайхад бүрэн сургагдсан.
"Марта" нь төрийн цэргийн болон хүчний байгууллагуудын үнэрч нохдын уралдаанд 2019 онд тэргүүлж байсан юм.