УИX-ын МАН-ын бүлэг ерөнxийлөгчийн xоригийг xүлээн авав
АТГ-аас нүүрсний хулгайн хэрэгтэй холбоотой гэж УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийг шалгаж буй. Прокурорын байгууллагаас түүнийг зугтах эрсдэлтэй гэж үзэн, хилийн хориг тавих санал энэ сарын 6-нд шүүхэд гаргажээ. Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг саналыг өнөөдөр хэлэлцэж, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэд хилийн хориг тавих шийдвэр гаргалаа.
Түүнийг "Тавантолгой" ХК-ний нүүрсний хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн 17.4-ийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэрэг үүсгэж, яллагдагчаар татаад байгаа юм.