Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Сар шинийн баяраас өмнө иргэдэд Эрдэнэс тавантолгой компанийн 1072 хувьцааны ноогдол ашиг тараах ёстой хэмээн иргэд шаардаж байна. Үндсэн хуулийн 6.1, 6.2-т заасны дагуу "Эрдэнэс Тавантолгой ХК" нь компанийн тухай хуулиараа иргэдэд ногдол ашиг өгөх ёстой. Төр ажлаа хийдэг бол ногдол ашиг тараасан ч бараа бүтээгдэхүүний үнийг өсгөхгүй бариад байх боломжтой. Тиймээс төр засаг яаралтай иргэдэд ногдол ашиг өгч, өр зээлээс нурууг нь хөнгөлж өг хэмээн хүсэж байна гэлээ. Тэд:
- Нэн яаралтай буюу цагаан сараас өмнө ногдол ашиг өгөх
- Нас барсан иргэдийн ногдол ашгийг үр хүүхдэд нь өвлүүлэх
- 2023 оноос хойш иргэн бүрд ногдол ашгийг цаг тухайд нь олгох" гэсэн үндсэн шаардлага тавьж байгаа юм байна.
Иргэдийн төлөөлөл өнөөдөр Сүхбаатарын талбайд байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Т.Доржханд хэвлэлийн хурал хийх үеэр шаардлагаа тавьж эсэргүүцэн, тус хурлыг тараасан юм.
Бичлэгийг дээрээс үзнэ үү.