Монгол Улсын арслан М.Мөнгөн агсаны нэрэмжит xүчит бөxийн барилдаан болно
Ёкозүна Хакүхо М.Даваажаргалын зодог тайлах ёслол өнөөдөр Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд болж байна.
Хакүхо М.Даваажаргал 2007 онд мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх аварга буюу ёкозүна цол хүртэж, 14 жилийн турш дээд зиндаанд 45 удаа түрүүлсэн билээ.
Тус ёслолд дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Г.Өсөхбаяр, улсын аварга Ч.Санжаадамба, тод манлай уяач Д.Даваахүү, улсын заан Д.Бумбаяр, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, говийн ноён хутагт Данзанлувсантүдэв тэргүүтэй зочид хүрэлцэн очжээ.