Монголчууд уран гулгалтаар амжилт гаргаж, хэн хүнээс дутахгүй өрсөлдөж чадна гэдгийг харуулж яваа шилдгүүдийн нэг нь Г.Марал-Эрдэнэ. Өнөөдөр эхлэх уран гулгалт, урлагийн “Тал нутгийн мөсөн шоу”-нд тэрбээр оролцоно. “Мөсөн өргөө”-г чимэн, уран гулгалтын гайхамшгийг мэдрүүлэх Г.Марал-Эрдэнэ гэж хэн бэ.
Г.Марал-Эрдэнэ 1996 оны тавдугаар сарын 25-нд төрсөн. Олон улсын тэмцээнд оролцсон Монголын анхны уран гулгагч гэдгээр нь манай уншигчид түүнийг илүү сайн мэднэ.
Тэрбээр 2019 онд ОХУ-д болсон дэлхийн универсиад наадамд оролцон, Монголдоо анхдагч болж байв. Монгол уран гулгагч олон улсын тэмцээнд анх удаа оролцсон нь энэ.
Г.Марал-Эрдэнэ 5 настайдаа эцэг эхийн хамт Нагоя хот руу нүүжээ. 2005 оноос Япон улсын Нагоя хотын Орион клубт уран гулгалтаар хичээллэж эхэлсэн.
Тэрбээр Чүүкёо их сургуульд суралцаж төгссөн. Тус сургуулиас төрөн гарсан дэлхийн аварга, олимпын мөнгөн медальт Мао Асадагийн уран гулгалтын арга хэмжээнүүдэд цуг оролцдог.
Амжилт:
2011 он:
-Азийн өвлийн наадам – 16 дугаар байр
-Өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн – 35 дугаар байр
-Өсвөрийн гран при цуврал – Балт 25, Таллинн 28 дугаар байр
2012 он:
-Өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн – 35 дугаар байр
-Азийн цом – 17 дугаар байр (өсвөр)
-Өсвөрийн гран при цуврал: Блауэн Швертер 29, Нагоя ТВ цом 26 дугаар байр
2017 он:
-Финландын цом – 25 дугаар байр
Хувийн дээд амжилт:
-Богино үзүүлбэр – 20.76 (2017)
-Чөлөөт үзүүлбэр – 44.62 (2017)
-Нийлбэр оноо – 65.38 (2017).