Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
МАН-ынхан нүүрсний хулгайн асуудлыг дарахын тулд Монголын ард иргэдийн нийгмийн сүлжээний амыг барих хууль оруулж ирлээ гэж АН-ын гишүүн С.Ганбаатар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр, "Нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээллийн анхаарлын төвд байснаар тэд яаж ч чаддаггүй. Нүүрсний хулгайгаа цаашид хийхээр энэ хуулийн төслийг оруулж ирж байна.
Ингэхдээ хүүхдийн цахим хүчирхийлэл, гаж буруу зүйлийг арилгах гэсэн халхавч хийж байгаа юм. Энэ бол ард иргэдийн мэдэх, мэдээлэл авах эрхэд аймшигтайгаар халдсан хууль" гэв.