Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
15-17 насны эрэгтэй хүүхдүүд шөнө дунд зам дагуу алхаж яваад даарч Онцгой байдлын газраас тусламж дууджээ.
Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум Цөх багийн “Номт”-ын самбар гэдэг газар "Өсвөр насны 5 хүүхэд хатуу хучилттай авто зам дагуу явган явж байна бид нар осгох нь" гэсэн дуудлагыг өчигдөр 01.17-ны шөнийн 03:26 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид очиход тус аймгийн Алтанбулаг сумын Цөх багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Номт” амралтын газраас Сүхбаатар сумын чиглэлд явган явж байсан 15-17 насны таван эрэгтэй хүүхдийг 04:26 цагт аймгийн төвд авчирж Цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
Эх сурвалж: ОБЕГ