Төсвийн шинэчлэлийн хуулийн төслүүдийг УИХ-ын даргад өргөн барих талаар Төсвийн байнгын хорооноос мэдээллээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, “Жил бүрийн төсөв батлах үед жигд бус төлөвлөлтийг ярьдаг. Энэ шинэчлэлийн хүрээнд төсвийн хуваарилалтыг жигд хийх, хүн амын нягтаршилтай уялдуулах боломжтой. Төсөв баталсны дараа татвар төлөгчид гомдолгүй үлдэх ёстой” гэсэн байр суурь илэрхийлсэн.
Харин УИХ-ын гишүүн Т.Доржханд, “Төсвийн алдагдал жил бүр өсдөг. Хамгийн том санхүүжилтийн эх үүсвэр зөв байгаа юу гэдэгт боломжгүй, чадамжгүй гэдэг дүгнэлтийг бүгд хийдэг. Жил бүр бид төсвийн хүрээг өөрчилдөг. Жил бүр тодотгол хийдэг. Ингэснээр төсвийн тогтвортой байдал үгүй, тоо нь бодитой биш. Монгол улсын төсөв хөгжлийн биш халамжийн төсөв. Хуримтлал үүсгэдэг бус өр үүсгэдэг болсныг бүгд мэдэж байна. Төсвийг алдагдалгүй, өргүй баталъя.
Төсвийн цаглаварт өөрчлөлт оруулж байна. Одоогийн хуулиар 45 хоногийн хугацаанд төсвийг хэлэлцэж баталдаг. Харин шинэчлэлийн хүрээнд 9 сарын 1 гэхэд Сангийн яам төсвийг УИХ-д өргөн барьдаг байхаар хуульчилж байна. Ингэснээр төсвийг хянах хугацаа 75 хоног болж нэмэгдэнэ” гэсэн юм.
дэлгэрэнгүйг видеоноос үзнэ үү