Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Замын-Үүдээс нийслэл рүү авч ирсэн шинэ автобуснууыг энэ долоо хоногоос эхлэн үйлчилгээнд гаргана.
Өнгөрсөн оны зургаадугаар сард энгийн 61, цахилгаан хөдөлгүүртэй хоёр давхар автобус 10, хүүхдийн сургуулийн 20 автобус орж ирэн, үйлчилгээнд явж буй.
Харин дараагийн ээлжийн 100 автобусны эхний 30 нь Улаанбаатар хотод ирсэн. Эдгээр автобусыг Зорчигч тээвэр гурав ОНӨААТҮГ, Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ руу хуваарилжээ. Мөн ирэх хоёрдугаар сард дахин 124 автобус шинээр орж ирэх юм.
Шинэ автобусны техникийн үзүүлэлт:
- 2022 онд үйлдвэрлэсэн.
- Евро стандартын шаардлага хангасан, 8400 cc хүчин чадалтай, евро V дизель хөдөлгүүртэй.
- Хана, тааз, шал зэрэг эд анги нь гал, усанд тэсвэртэй, туршилтаар нотлогдсон.
- Хажуу цонх нь 1 комоос бүрдсэн, бууралттай, цантдаггүй, давхар (вакум) шилтэй, гулсаж онгойдог.
- Заал агааржуулалтын болон иж бүрэн дулаацуулгын системтэй.
- Жолоочийн суудал зөөлрүүлэгчтэй, зориулалтын арьсаар бүрсэн, чанга яригчтай.
- Нийтийн тээвэрт тавигдах хотын стандартын дагуу уламжлалыг хадгалсан өнгө үзэмж, гадна загвартай.
- Тусгай хэрэгцээт иргэнийг тээвэрлэхэд зориулагдсан налуу шат болон тэргэнцэрийн бэхэлгээтэй.
- Нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлийн дугаар, хаяг бүхий цахим дэлгэцийг автобусны урд, баруун, хойд талд байрлуулсан.
- Хөдөлгүүрийн хэсэгт галын аюулаас урьдчилан сэргийлэх автомат гал унтраагчтай.