“Miss Universe” буюу “Орчлонгийн мисс” тэмцээнд оролцож буй Тайландын мисс лаазны тагаар урласан даашинз өмсчээ. Тайландын мисс Анна Суэнгам-Ям нь энэ даашинзтай зургаа инстаграм хуудаснаа тавьсан даруйд 150 мянган хүнд таалагдсан байна. Манират брэндийн урласан энэхүү даашинз нь “Нуугдсан алмаз эрдэнэ” гэх нэртэй бөгөөд лаазны тагийг Сваровски шигтгээтэй хослуулан хийжээ.
Гэхдээ энэ даашинзны цаад утга нь мисс Анна Суэнгам-Яны өмнөх амьдралын дурсамжтай холбоотой гэнэ. Тэрээр инстаргам зургандаа оруулсан тайлбартаа “Намайг бага байхад аав ээж хоёр маань хог түүж, цуглуулдаг байлаа. Миний хүүхэд нас овоолсон хог, дахин боловсруулах зүйлс дунд өнгөрсөн.
Өнөөдөр өмссөн даашинзыг минь хаягдсан болон дахин боловсруулсан материалаар хийсэн юм. Би олон хүний үнэ цэнгүй гэж үздэг зүйл бүхэн өөрийн гэсэн утга учир, гоо үзэсгэлэнг агуулж байдаг гэдгийг үүгээр харуулахыг хүслээ. Энэ мессежийг минь ойлгож, өөрийгөө үнэ цэнтэй нэгэн гэдгийг ойлгосон та бүхэндээ баярлалаа” гэсэн нь олон хүний сэтгэлийг хөдөлгөжээ.
Зарим хүмүүс түүнийг “хогон дундаас гарч ирсэн үзэсгэлэн гоо” ч гэж нэрлэж амжсан байна. Тэрээр өдгөө 24 настай бөгөөд гэр бүл нь хортой орчноос хол байлгахын тулд сүм хийд рүү явуулж, тэндээ лам нарын дунд өсч торнижээ. Мисс Тайландын өвөрмөц түүх түүнийг яалт ч үгүй энэ удаагийн тэмцээний онцлох оролцогч болгож буйг олон нийт ийнхүү санал нэгдэж байна.
SOURCE: INSIDER