Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
УИХ-ын гишүүн Ч.Ундрамын нөхөр гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой хэд, хэдэн бичлэг цацагдсан.
УИХ дахь МАН-ын Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Бүлэг дээр энэ асуудлыг яриагүй. Нэлээд олон иргэнээс УИХ-ын гишүүн Ч.Ундрамд хариуцлага тооцохыг шаардсан хүсэлт Сахилга хариуцлагын хороонд ирсэн. Хуулийн дагуу тус хороо энэ асуудлыг хэлэлцэх байх” гэсэн.
Түүний хэлснээр УИХ-ын гишүүн Ч.Ундрамын асуудлыг Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо хэлэлцэнэ. Тус хороонд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Х.Баделхан, Б.Баттөмөр, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярсайхан Б.Бейсен, С.Бямбацогт, Ж.Мөнхбат, Л.Энх-Амгалан, Б.Энхбаяр нар байдаг. Ч.Ундрам ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг эдгээр гишүүд хэлэлцэнэ.